ГААЛЬ : Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаа бараагаа татах ажлыг хийж байна ГААЛЬ : Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаа бараагаа татах ажлыг хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ГААЛЬ : Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаа бараагаа татах ажлыг хийж байна

2021 оны 7 сарын 14

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн билээ.

Arslan.mn

Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд  дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд:

  • Замын-Үүд дэх  Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргасан
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч энэ сарын 11-ээс БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ
  • Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байгаа аж. 

Ойрын хугацаанд БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудлаар цахим уулзалтыг хийхээр болжээ. 

Эх сурвалж: Замын-Үүд дэх Гаалийн газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
4
angry an post
6
628821
71 эможи

Зочин
2021-07-17 09:37
Shal hudlaa shaahi
keyboard_arrow_up