Жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан нислэгийн шинэ чиглэл нээхээр шийдвэрлэв Жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан нислэгийн шинэ чиглэл нээхээр шийдвэрлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан нислэгийн шинэ чиглэл нээхээр шийдвэрлэв

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.  
 
Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай  хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.

Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627892
0 эможи

Шинэ мутаци орж ирж гай болбол яана
2021-06-16 19:01
Гай гай
keyboard_arrow_up