Л.Оюун-Эрдэнэ:  Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хүнд учир шаардлагатай бол хэсэгчилсэн ХӨЛ ХОРИО тавина Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хүнд учир шаардлагатай бол хэсэгчилсэн ХӨЛ ХОРИО тавина
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хүнд учир шаардлагатай бол хэсэгчилсэн ХӨЛ ХОРИО тавина

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Өнөөдөр буюу 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-Т ажиллалаа.

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалт эхлээгүй байхад ахмад настнууд халдвар авдаг байсан бол одоо залуучууд хамгийн өндөр халдвар авч байна. Энэ нь вакцинжуулалтад сүүлд хамрагдсантай холбоотой. Тийм учраас бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй.

Ялангуяа 15-24, 25-35 насныхан хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгаа тул анхаарал хандуулах шаардлагатай байна. 

Долдугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Тэгэхээр ДЭМБ болон вакцинжуулалтын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллан хүүхэд залуучуудаа вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн, сурталчилж таниулна. Сонгууль болон  хатуу хөл хорио тавигдсан тул шок болж, тохиолдлын тоо огцом өслөө. Зургадугаар сарын 15 гэхэд энэ шок арилна.

Гэхдээ хатуу хөл хорио тавих нь эдийн засагт асар хортой тул шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тавихаас өөр гарцгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627451
0 эможи

keyboard_arrow_up