С.ЭНХБОЛД: Эмэгтэйчүүд коронавирусийн халдвар их авсан бол нас барсан иргэдийн дийлэнхи нь эрчүүд С.ЭНХБОЛД: Эмэгтэйчүүд коронавирусийн халдвар их авсан бол нас барсан иргэдийн дийлэнхи нь эрчүүд
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Эмэгтэйчүүд коронавирусийн халдвар их авсан бол нас барсан иргэдийн дийлэнхи нь эрчүүд

2021 оны 4 сарын 27

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаад сар орчим боллоо. Хөл хорионы үр дүн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гарч, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. 

21 аймгийн 19-д нь халдвар гараад байна. 18-54 насны хүмүүс нийт тохиолдлын 50 хувийг эзэлж байгаа. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6,161 хүүхэд халдвар авснаас 1,725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66. Эдгээр хүний дийлэнх нь эрэгтэйчүүд юм.

Хөл хориог дахин 14 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. 

Хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, 20 байршилд 3,890 орыг бэлдсэн. Үүнээс 200 орыг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлдсэн.

Батлагдсан тохиолдлуудаа цахимаар хянах боломжийг бүрдүүллээ. Эмнэлгүүдийн нөөцийн мэдээллийг цахимаар харах боломжтой болсон. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан.

Нийслэлийн иргэдийн нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626069
0 эможи

keyboard_arrow_up