УОК: Иргэд бичиг баримтын дагуу оршин суух хаягтаа буцахад хязгаарлахгүй байх чиглэлийг өгчээ УОК: Иргэд бичиг баримтын дагуу оршин суух хаягтаа буцахад хязгаарлахгүй байх чиглэлийг өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Иргэд бичиг баримтын дагуу оршин суух хаягтаа буцахад хязгаарлахгүй байх чиглэлийг өгчээ

2021 оны 3 сарын 15

Arslan.mn

Улсын онцгой комиссын наймдугаар хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан.

Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-ны 06:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон.

Тэгвэл өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624475
0 эможи

keyboard_arrow_up