УОК: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашаас Улаанбаатарын иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ УОК: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашаас Улаанбаатарын иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашаас Улаанбаатарын иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ

2021 оны 3 сарын 08

Arslan.mn

УОК-оос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Маргаашаас вакцинжуулалтын ажил маргаашаас эрчимжинэ.

Өдөрт 16-20 мянган иргэнийг 85 цэгт вакцинжуулна. Хоёр сарын хугацаанд  буюу 3, 4-р сард нийслэлийн насанд хүрсэн 1 сая иргэнийг дархлаажуулах ажлыг бүрэн хийж дуусгана. 

Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр холбогдох байгууллагуудад зөвлөмж зөвлөгөө хүргүүлэх үүрэг даалгавар өглөө. Үзвэр үйлчилгээний байгууллагууд түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна. Дэглэм сахихгүй байгаа байгууллагуудад холбогдох хууль журмын хүрээнд хариуцлага тооцож ажиллах шаардлагатай гэж үзлээ. 

Үйлдвэр, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг аль болох хязгаарлахгүйгээр дэглэмээ сахиж ажиллах боломжийг бүрдүүлсэн тул иргэд, ААН-үүдээс ихээхэн санаачилга, хичээл зүтгэл шаардлагатайг хэлье” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624324
0 эможи

keyboard_arrow_up