УОК:  Эрсдэлийн үнэлгээг хийснээр 4 дүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна УОК: Эрсдэлийн үнэлгээг хийснээр 4 дүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Эрсдэлийн үнэлгээг хийснээр 4 дүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

2021 оны 3 сарын 05

Arslan.mn

Худалдаа, нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбар болон ЕБС-ийн багш, ажилчдыг гуравдугаар сарын 15-наас вакцинд хамруулж дархлаажуулна гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газраас долоодугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинд хамруулах зорилттой ажиллаж байгаагаа зарласан. Энэ хүрээнд, дархлаажуулах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулах ажлыг хоёрдугаар сарын 23-наас  эхлүүлсэн гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэв. Тэрбээр, "Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг 3,4 дүгээр сард, ногоон бүс буюу орон нутгийн иргэдийг 5,6 дугаар сард багтаж вакцинжуулна" хэмээв. 

Эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянга, нийтийн тээврийн 1000, албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээний 400 жолоочийг вакцинд хамруулна. Мөн ЕБС-ийн багш, ажилчдыг хамруулахаар бэлтгэж байна. Учир нь Засгийн газар, УОК-оос дөрөвдүгээр сарын 1-нээс нөхцөл байдлыг үнэлснээр, ЕБС-ийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.  Улаанбаатар хотод 45 мянга, орон нутагт 25 мянган боловсролын салбарын ажилтан, албан хаагч байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
624273
6 эможи

zz
2021-03-05 17:42
orulooo odoo blsooo
keyboard_arrow_up