ЗГ: 21 аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгаж, 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэлээ ЗГ: 21 аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгаж, 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: 21 аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгаж, 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэлээ

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

Засгийн газраас ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар "Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан.

Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэсэн.

21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Эдгээрт шинээр халдвар илрээгүй хугацааг авч үзлээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой байна.

Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 179, 196, 198 болон өнөөдрийн тогтоол гээд нийт дөрвөн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад олгон мөнгөн урамшуулал, ариутгал халдваргүйтгэл хийх цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар баталсан" гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622379
0 эможи

ЗОЧИН
2021-01-04 14:36
ЗАРИМ ХЭРЭГГҮЙ ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЭЭГЭЭД БАЙНА ЦАХИМ ХИЧЭЭЛ, ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ БҮХ БАГШ НАР ХАРИУЦААД ӨӨРИЙНХӨӨ СУРАГЧДАД ЗААЖ ЧАДНАА ТҮҮНИЙГ ТУСГАЙ МӨНГӨ ҮРЭЭЖ ТВ МӨНГӨ ТӨЛЖ ҮР ДҮН МУУТАЙ ХИЧЭЭЛ ЗААГДААД БАЙНА АНХААРЧ ҮЗЭЭРЭЙ
ЗОЧИН
2021-01-03 03:20
АРД ТҮМЭН ТЭВЧИЖ БАЙНА ХАРИУЦЛАГА МУУ БАЙНА ДАА
keyboard_arrow_up