Т.Мөнхсайхан: Ажиллаж байхдаа халдвар авсан эмч, ажилтанд 10 сая төгрөгийн урамшуулал олгосон Т.Мөнхсайхан: Ажиллаж байхдаа халдвар авсан эмч, ажилтанд 10 сая төгрөгийн урамшуулал олгосон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Ажиллаж байхдаа халдвар авсан эмч, ажилтанд 10 сая төгрөгийн урамшуулал олгосон

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан танилцуулав.

Засгийн газар өнөөдөр цар тахлын хариу арга хэмжээнд 1.7 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулахаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "20.2 тэрбум төгрөгийн ихэнх нь халдварын илрүүлэг буюу шинжилгээний урвалж бодис авахад зарцуулагдсан. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрийн дэмжлэгт зарцуулсан. Халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ажлаа хийж байхдаа халдвар авсан 65 ажилтны ар гэрт таван сая төгрөг олгосон. Ингээд халдвар авсан эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон гэсэн үг.

Харин тусгаарлах байранд ажиллаж байгаа, шинжилгээ авч байгаа зэрэг 1800 хүнд 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд 14000 эмч, эмнэлгийн ажилтнуудад 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн цалин олгосон" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
622378
6 эможи

Zochin
2021-01-02 17:21
ЭМЯ шинжилгээний цэгт ажилласан хүмүүсд800000 өгсөн гэхийн.Тэр мөнгө нь ажилласан хүмүүсд олгогдоогүй шүү.бздэмт 11сарын 14 шинжилгээ авж эхэлсэн.яамнаас бол нэг төгрөг ч аваагүй.байгууллагаас илүү цагийн мөнгө олгогдсон
зочин
2020-12-30 16:06
Галын фронт дээр ажиллаж байгаа эмч, сувилагч нараа сайн дэмжиж байгаа юм байна. Тэд ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа ард түмэн ойлгоно. Эхлүүлсэн шинэчлэлээ гүйцэд хийхийн төлөө сайн зүтгээрэй. Сайд хугацаатай төрийн алба тул мэргэжлийн хүний хувьд зөв гэж үзэж байгаа алхмуудаа зоригтой цаг алдалгүй хийгээрэй. Эрүүл мэндийн салбараа дэлхийн төвшинд хүргэх амаргүй эжилд нь амжилт хүсье.
Зочин
2020-12-30 14:50
keyboard_arrow_up