Я.Содбаатар : Зөвшөөрөгдсөн 15 салбарын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН явуулна Я.Содбаатар : Зөвшөөрөгдсөн 15 салбарын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН явуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар : Зөвшөөрөгдсөн 15 салбарын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН явуулна

2020 оны 12 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Нийслэлийг энэ сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хатуу хөл хориог 23-ны өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ны  06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа.  Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

Үүнд, 

  1. Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холблогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм , эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Оршуулгын үйл ажиллагаа
  14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  15. Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622151
0 эможи

keyboard_arrow_up