Засгийн газар хуралдана Засгийн газар хуралдана
04 сарын 03, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Засгийн газар хуралдана

2020 оны 12 сарын 02

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонсоно.

Өчигдөр 11:00 цагийн байдлаар манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 801, дотоодын халдварын тоо 358  болсон. Нийт 358 тохиолдлын 84 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. ХӨСҮТ-д нийт 434 хүн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд дөрвөн хүн, хүнд зургаа, хүндэвтэр 82, хөнгөн 342 хүн байна.

Засгийн газар өнгөрсөн Ням гариг (2020.11.29)-т ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар болон халдварын голомт нутаг болоод байгаа Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Халдвар бүртгэгдээгүй бусад аймгуудын хөл хорионы зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлсэн билээ.

Засгийн газрын өнөөдөр (2020.12.02)-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621690
1 эможи

Зочин
2020-12-02 12:48
keyboard_arrow_up