ТАНИЛЦ: Хөл хорио сунгасан ч үйл ажиллагааг нь ЭХЛҮҮЛЭХ 18 САЛБАР
админ
2020 оны 11 сарын 29
2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл буюу арав хоногийн хугацаагаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдалд шилжүүлж байна.
Бүх нийтийн бэлэн байдал хэвийн үргэлжлэх нийслэл болон орон нутагт дараах 18 чиглэлийн салбар хэвийн ажиллана.
Үүнд:
- Эрчим хүч хангах
- Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн
- Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
- Хот суурин усан хангамж ариутгах татуурга
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
- Банк санхүү, Хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
- Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа
- Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
- Хэвлэх, сав баглаа боодол
- Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
- Бараа материалын цахим худалдаа
- Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
- Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, өмгөөлөл наториат,
- Оршуулгын гэсэн 18 үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулна.
Үйл ажиллагаа эхлэх ААН-үүд тухайн орон нутагтаа хүсэлтээ гаргана. Халдвар хамгааллын болон аж ахуйн нэгжүүдийн зайлшгүй биелүүлэх түр журам гарч байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулна гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

5

1

2



3

4

6

13
621619
34 эможи
Ganaa Ganaa
2020-11-30 11:23
Сантехникийн бараа материал зардаг газар,эсвэл хүргэлтийг яаралтай хийлгэж өгнө үү
Azzaya
2020-11-30 09:09
Lambordnuud ajilahuu
Irgen
2020-11-30 07:38
Zuvhun uursdin biznes erh ashga davu baidla ashiglaj irsen luivarchinguud ard olon yaj ami zuuj bui ni hulgaichudad ogthon padligui
Irgen
2020-11-30 07:36
Uusdin davu baidla uridal bolgoj uursdinhu l biznesig bodson yvurgui luivarchingud
Irgen
2020-11-30 07:33
Zuvhun har amia hoihologch idej uj hanadaggui luivarchingud
zochin
2020-11-30 05:25
bas l teneg shiidwer bn. mongolchuudiin talaas deegvvrx xuwi n jijig bizness erxlegchid bdag. ene xvmvvsee xorichood xvrgeltiin vilchilgee ntr chin xend xeregtein. uursdduu zoriulsan, uursdiinxuu biznesiin vil ajillagaag demjix l xuuli gargachad bgaan bishv.
зочин
2020-11-29 21:36
хорио тавигдсантай ялгаагүй байна шдээ зүгээр хориогоо цуцал нэг бол хөл хорьсон шиг хорь хаана хөл хорио тогтоосын ажиллаж байгаа газрууд ч их байсан
Зочин
2020-11-29 21:20
18 л бна даа.10 аас хойшхи дугаарлалтын эхний 1 ийн тоо ороогүй бна.
zochin
2020-11-29 21:18
18 l bnda
Зочин
2020-11-29 20:53
Малнууд
Иргэн
2020-11-29 20:46
Мэдээ гаргаж байгаа болон үнэн, гүйцэд мэдээ гарга! Ядаж л наад хэдэн салбараа тоолооч. 18 хүрэхгүй байгаа биз дээ
Smile smile
2020-11-29 20:46
Niitiin haluun usaa shiideechee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: