Я.Содбаатар: Боловсруулах үйлдвэр, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээж байна Я.Содбаатар: Боловсруулах үйлдвэр, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: Боловсруулах үйлдвэр, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээж байна

2020 оны 11 сарын 29

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас  арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл буюу арав хоногийн хугацаагаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдалд шилжүүллээ.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар: Арваннэгдүгээр сарын 10-наас хойш арванхоёрдугаар сарын 1-н хүртэл 19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хугацаанд өвчний бүрэн зураглал гаргах, тархвар судлалын эрдэмтдийн гаргасан зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх зэрэг ажлыг хийлээ.

  • PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
  • Хатуу хөл хорио тавьснаар өвчний тохиолдлыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэд үзэж байна. 19 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавиагүй бол 3,400 хүн өвчлөх магадлалтай байлаа.
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа.
  • Төмөр замын нийт 15,870 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. 
  • Зам тээврийн салбарт үүсээд байгаа МХЕГ, боловсрол, ХХАА, уул уурхай, гадаад харилцааны чиглэлийн асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж байна.

Цааш нь 14 хоног хөл хориог сунгах ёстой гэсэн саналыг ЭМЯ-наас ирүүлсэн. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс 10 хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмийг сунгах нь зүйтэй гэсэн.

Засгийн газраас улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. 

Бусад аймгуудад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арвахоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас эхлэн бууруулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.29/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
621617
1 эможи

Гариг эрхэс
2020-11-29 21:01
ХОРИОГОО ЗОГСОО
keyboard_arrow_up