ЗГ: Хөл хориог 2020.12.11-нийг хүртэл сунгаж, зарим хэсэгт сулрууллаа ЗГ: Хөл хориог 2020.12.11-нийг хүртэл сунгаж, зарим хэсэгт сулрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Хөл хориог 2020.12.11-нийг хүртэл сунгаж, зарим хэсэгт сулрууллаа

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

"Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах ч зарим салбарын үйл ажиллагааг нээнэ"

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын одоогийн зэргийг сунгах, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ. 

Ингэснээр хөл хорио 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл  үргэлжлэхээр боллоо.

Эх сурвалжийн хэлж буйгаар бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байгаа. 

Бусад албан ёсны шийдвэрийг Загсийн газрын хуралдаан дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
8
621616
22 эможи

Иргэн
2020-11-29 20:19
Новш юмаа өвчнөөр бус өрөнд орж үхэх юм байна л даа. Хэдэн тэрбумаар нь идсэн бол хамаа алга
keyboard_arrow_up