Х.Нямбаатар: Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна Х.Нямбаатар: Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

"Энхсаран сувилалд бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэрэг асуудал яригдаж байна.  Хуулийн дагуу шалгана"

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу ажиллаад өнөөдөр прокурор руу “Энхсаран” сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт арваад хүн энэ хэрэгт холбогдсон. Бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэргийг тодруулсан.

Намайг энэ сувилалтай холбоод байна. Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед нэгнийгээ гүжирдэх биш үнэн бодит мэдээллийг түгээгээсэй гэж хэвлэл мэдээллээс хүсэж байна.

Сэлэнгэ аймагт цагдаа хавьталд орсон байж болзошгүй хэмээн хүрээ тогтоож, тусгаарласан. Иймд үлдсэн цагдаа нар 3 ээлжээр ажиллаж байна. Сэлэнгийн тодорхой алба хаагч нар халдвар авсан байх эрсдэлтэй. 

Төмөр замын халдварын голомтыг тогтоох ажил дээр Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621481
1 эможи

Зочин
2020-11-23 18:45
keyboard_arrow_up