“Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдийг явуулбал 21 аймагт халдвар алдах эрсдэлтэй“ “Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдийг явуулбал 21 аймагт халдвар алдах эрсдэлтэй“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдийг явуулбал 21 аймагт халдвар алдах эрсдэлтэй“

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Улаанбаатар хотод хорионд орсон орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж гаргахаар бэлтгэл ажил хийж байгааг УОК-оос мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар "Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийн ерөнхий судалгааг авч дуусаж байна. Бүртгэлийн апплейкшн гаргаж байгаа. Мөн иргэдийг орон нутаг руу зорчуулах түр журмыг бэлэн болгосон.

Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжөөр энэ иргэдийг өнөө, маргаашдаа гаргаж чадахгүй. Иргэдийг зохион байгуулалтгүйгээр орон нутаг руу явуулбал, 21 аймагт өвчин тархах аюултай. 

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод 27169 иргэн орон нутгаас ирсэн байгааг сум, орон нутгийн мэдээллээс нь авсан. Улаанбаатар руу 11 мянга гаруй иргэн ирэх хүсэлтэй байгаа. Албан ажлаар ирээд гацсан 1907 төрийн албан хаагч байна. Бид бүртгэлийн программыг танилцуулна. Энэ апплейкшнээр бүртгэлжүүлснээр иргэдийн хаана шинжилгээ өгөх, хаашаа явах, хэрхэн хяналтад орох зэрэг мэдээллийг авч болно. Бэлтгэл ажил хийж байна. 

Хот хоорондын автобусанд 12-15 хүн л зорчино. Харин орон нутгийн иргэдийг хэзээ гаргаж эхлэх талаар зарлах болоогүй байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
621479
19 эможи

Batdelger
2020-11-26 16:10
Huduunuus ideshee awch irmeer bna yah vm bol
Zochin
2020-11-26 14:10
Hotruu gertee ochmoor bnaa yahwee haan handah we
Зочин
2020-11-26 10:47
Шинжилгээ өгөөд сөрөг гарсан хүмүүсээ явуулмаар юмаа.эрсдэлтэй бүсэд хашаад байх юм.
Noyn
2020-11-26 05:28
Huwiin mashintai oron nutagruu garamaar bdag
Uur
2020-11-25 21:06
Hurdan yvuulaach malnuudaa
ha
2020-11-25 13:46
shinjilgeeg ni ogood ywuulaach hvmvvsee
Дорж
2020-11-24 19:25
Энэ орох гарах гээд байгаа хүмүүсийн зарим хэсэг нь унаа машин гуйгаагүй. Өөрсдөө унаа машинаараа явна ш дээ. Юун Автобус 12-15 хүнтэй явуулна гэх шиг сүржигнээд байгаа юм вэ. Хөдөө явж идэш хоолоо хиймээр байна. Мал ахуйгаа эргэмээр байна. Ажил зөндөө байна. Яах юм вэ
Айгерим
2020-11-24 12:34
Хотруу орох хүсэлтэй байна
Зочин
2020-11-23 18:45
Зочин
2020-11-23 18:08
Улиг Болсон юм ярьж хугацаа Алдах нь эрсдлийг нэиэгдуулж бна. Гэр орноосоо хол ядарч яваа иргэдийнхээ сэтгэл зуйгээр тоглоод байдлыг Улам дордуулж байгааг ойлгохгуй бна. Хэдий тэнэг хун ч оорийгоо гэр булээ эрсдэлд оруулахыг хусэхгуй нь тодорхой. Хэрэв мэдээллээ буруу зоруу хэлж эрсдэл уусгэвэл арга хэмжээ авганец биз.
keyboard_arrow_up