Я.Содбаатар: “Эрдэнэт“ үйлдвэрийн 6000 гаруй хүнээс ХАЛДВАР илрээгүй Я.Содбаатар: “Эрдэнэт“ үйлдвэрийн 6000 гаруй хүнээс ХАЛДВАР илрээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: “Эрдэнэт“ үйлдвэрийн 6000 гаруй хүнээс ХАЛДВАР илрээгүй

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.

  • Дорноговь аймагт халдвар тархсан тул дахин нэг лаборатор суурилууллаа. Энэ аймаг манай улсын экспортын гол гарцуудын нэг.  Иймд Цагаан хадны жолооч нарыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд амруулна. Халдварыг хумих арга хэмжээ авна. 
  • Орны бэлтгэл ажилд нийт 2 тэрбум 650 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдэд суурилууллаа. 
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа сумдад иргэдийн их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа.
  • Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг. Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна.
  • Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн  6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дуулсаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
  • Энэ сард нийт 1.2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөгийн мөнгийг олгоод байна. 
  • Арваннэгдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд 400 гаруй тонн мах худалдаалсан. Дархан, Сэлэнгэд 360 тонн нөөцийн мах худалдаалж эхэлсэн.
  • Төмөр зам дагасан халдвар тархсан тул УБТЗ-ын 15 мянган хүнийг шинжилээнд хамрууллаа. Ажилтнуудыг шинжилээнд хамруулах ажил дуусах шатандаа орлоо.
  • ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаасан. Харин Цагаан нуур боомтоор нефть нэвтрүүлж байна. Гэхдээ Баян-Өлгий дэх энэ боомтоор нэвтэрсэн жолооч нар өдөртөө буцаад гарах ёстой. 
  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621477
0 эможи

Зочин
2020-11-23 18:46
keyboard_arrow_up