Ж.Амгалан: Хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулж байж, хөл хорионы үр дүн гарна Ж.Амгалан: Хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулж байж, хөл хорионы үр дүн гарна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Амгалан: Хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулж байж, хөл хорионы үр дүн гарна

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.  

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан "Хөл хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээг авахаар боллоо. Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим машинаар өнөөдрийн хувьд нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа. Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж байна. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна.

Хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулж байж, хөл хорионы үр дүн гарна. Төрийн албан хаагчдын 15-20 хувь нь ажилдаа явахаар болсон. Тиймээс тэд албаны үнэмлэхээс гадна байгууллагын зүгээс өгсөн бичгийг биедээ авч явна уу"гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621254
2 эможи

Зочин
2020-11-17 22:55
Энэ хүн харин их эмх цэгцтэй яриатай мундаг хүн бноо.Тэр Ганзориг хэвлэл мэдээлэл хариуцсан мундаг залуу бн даа.
keyboard_arrow_up