УОК: Улаанбаатарын голомтоос 10, Сэлэнгэд 4 тохиолдол батлагдаад байна УОК: Улаанбаатарын голомтоос 10, Сэлэнгэд 4 тохиолдол батлагдаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Улаанбаатарын голомтоос 10, Сэлэнгэд 4 тохиолдол батлагдаад байна

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 10-наас хойш Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдварын багц өвчин гарсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хавьтал болох 445 хүнийг илрүүлж, 100 хувь шинжилгээнд хамруулсан.

Хоёр удаагийн давтан шинжилгээнд 100 гаруй, гурван удаагийн давтан шинжилгээнд 30 гаруй хүнийг хамрууллаа. Улаанбаатар хотын багц өвчний хүрээн дэхь халдвар авсан хүний тоо 10 байгаа. Үүнтэй зэрэгцээд Сэлэнгэ аймагт халдварын голомт гарч батлагдсан тохиолдол дөрөв байна. Энэ нь Улаанбаатар хоттой хамаагүй.

Сэлэнгэ аймгийг дагаад төмөр зам дагасан халдварын багц тохиолдол тархах магадлалтай. Иймээс эдгээр хүмүүстэй холбоотой бүх хүмүүсийг үргэлжлүүлэн тандан судалж байна. Сэлэнгэ аймагт хоёр том баг ажиллаж байгаа. Ойрын хавьтал хоёрдогч хавьтлыг тогтоогоод Сүхбаатар аймгийн нийт хүн амыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Нөхцөл байдлыг хяналтад авч байгаа. " гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621232
0 эможи

keyboard_arrow_up