Т.Мөнхсайхан: Коронавирус илрүүлэх шинжилгээний цэгийг 18 болгож нэмнэ Т.Мөнхсайхан: Коронавирус илрүүлэх шинжилгээний цэгийг 18 болгож нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Коронавирус илрүүлэх шинжилгээний цэгийг 18 болгож нэмнэ

2020 оны 11 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрээр "ХӨСҮТ-д 7 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан. Бид удаан хугацаанд бүх эмч нарт сургалт явуулсан. Гэвч халдвар хамгааллын дэглэм алдагдах тохиолдол гарсан нь олон талын шалтгаантай. Эмч нар удан хугацаанд ажилласан тул дархлаа суларсан байх магадлалтай. Манай улсын хувьд эмч нар халдвар авсан нь олон улсын дунджаас бага байна. 

Өчигдрөөс эхлэн нийслэлд 11 цэг байгуулан халдвартай хүнтэй хавьтал болон сайн дурын хүмүүсийн шинжилгээг хийж эхэлсэн.

Нэг хүнд хоёр давхар шинжилгээ хийж байна. Эхлээд антиген илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж түүнийгээ PCR шинжилгээгээр баталгаажуулж байна.  

Бид энэ оношилгоог маргааш үргэлжлүүлнэ. Ингэхдээ цэгийн тоог нэмэгдүүлнэ.

Мөн аймгуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар бид шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг илрүүлэн шинжилгээг нь хийгээд эхэлсэн. Гэхдээ бид тайвшрах болоогүй дотоодын халдварыг 100 хувь устгах хэрэгтэй." гэв.

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621169
0 эможи

Зочин
2020-11-15 18:33
keyboard_arrow_up