Засгийн газар ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ сунгах шийдвэр гаргалаа Засгийн газар ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ сунгах шийдвэр гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ сунгах шийдвэр гаргалаа

2020 оны 11 сарын 15

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хурлаар бэлэн байдлын зэргийг 14 хоногийн хугацаагаар сунгах саналыг дэмжсэн.

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа

Тэгвэл энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна.

Хурлын эхэнд өнөөдөр УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо. 

Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө. 

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хурал Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
1
621163
5 эможи

hi
2020-11-15 18:52
xiwiin xewshliix ni yaxiim we eniig tootsolson yum uu ta narch yaxaw or zeelgvi ard iregdee bodooch
Зочин
2020-11-15 18:32
Zochin
2020-11-15 16:13
Hujaanuudiig iheer oruulj irsen zasgiin gazar buruutai
keyboard_arrow_up