Цар тахлын үед ажиллаж буй 14,809 албан хаагчид урамшуулал олгох шийдвэр гаргалаа Цар тахлын үед ажиллаж буй 14,809 албан хаагчид урамшуулал олгох шийдвэр гаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлын үед ажиллаж буй 14,809 албан хаагчид урамшуулал олгох шийдвэр гаргалаа

2020 оны 11 сарын 15

Arslan.mn

Засгийн газар өчигдөр орой ээлжит бусаар хуралдлаа. Тус хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. 

Нэгдүгээрт, халдварын голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын нийт 14,809 хүнд урамшуулал олгох шийдвэр гаргалаа. Үүнд шаардлагатай 13 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргана. 

Хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хавраас хойш хэд хэдэн шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д гаргахаар боллоо. 

Хоёрдугаарт, хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор улаанбуудай импортоор авахаар боллоо.

Ерөнхий сайдаас өгч байгаа чиглэлийн дагуу УОК, холбогдох төрийн байгууллагууд, аймаг нийслэлийн онцгой комиссууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Сэлэнгэд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан баг, Дархан-Уул аймагт ерөнхий сайдын ахлах зөвлөх н.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621146
0 эможи

Зочин
2020-11-15 18:31
Зочин
2020-11-15 12:32
keyboard_arrow_up