Ж.Амгалан: Өнөөдрийн 23:00 цагаас эхлээд хотод явган болон авто машинтай хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тавина Ж.Амгалан: Өнөөдрийн 23:00 цагаас эхлээд хотод явган болон авто машинтай хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тавина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Амгалан: Өнөөдрийн 23:00 цагаас эхлээд хотод явган болон авто машинтай хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тавина

2020 оны 11 сарын 12

Arslan.mn

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахих хэрэгтэй байна.

Дэлхийн улс орнуудад коронавируст халдвар гарсан бол иргэн бүр маш хариуцлагатайгаар дэглэмээ сахиж, тэвчээртэй байж даван туулж байгаа нь харагдаж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорио цээрийн дэглэмийг сахиулж, хязгаарлалт хийж байгаа.

Өнөө өглөөнөөс хөл хорио тогтоосон ч автомашинтай болон явган зорчигчид дэглэмийг сайн сахихгүй байна. Тиймээс өнөөдрийн 23:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод явган болон авто машинтай хөдөлгөөнийг аль болох хязгаарлах шаардлага тавина.                                        

Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг судалж үзлээ. Тодорхой биш буюу хүнтэй уулзах, айлд очих гэх мэтээр явдаг юм байна. Цар тахал гарсан үед гэрийнхээ ойролцоо байгаа дэлгүүрээс хүнсээ авч, хол газар явахгүй байхыг зөвлөж байгаа. Маргаашнаас бүх иргэдэд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагын ажилтнууд шаардлага тавьж ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
621108
9 эможи

keyboard_arrow_up