Алтанбулаг, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг энэ сарын 16-наас ХААХААР боллоо Алтанбулаг, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг энэ сарын 16-наас ХААХААР боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Алтанбулаг, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг энэ сарын 16-наас ХААХААР боллоо

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга Ж.Бямбасүрэн: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор гарах ачаа тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн ирэх 2021 оны нэгдүгээр сарын 18-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ 16-нийг хүртэл хилээр нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийг өндөр хяналт хамгаалалтын доор нэвтэрүүлэх юм. Харин зорчигчийг оруулж гаргахад УОК-ын шийдвэрийг харгалзан үзнэ. 

Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтуудыг 11-р сарын 16-наас, Боршоо боомтыг 26-наас эхлэн түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргалаа.

Харин Баян-Өлгнйн Цагааннуурын боомтоор 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэхь долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621060
0 эможи

Зочин
2020-11-11 13:00
keyboard_arrow_up