Т.Мөнхсайхан: Халдвар тээгчийн эхний хавьтал болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан Т.Мөнхсайхан: Халдвар тээгчийн эхний хавьтал болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Халдвар тээгчийн эхний хавьтал болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар  УОК-ын гишүүд мэдээлэл хийж байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:  Аравдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан.Тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн.  Ингээд ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. 2 цагийн дараа шинжилгээний хариу гарна.

Төр засаг арга хэмжээ авахаас гадна иргэд үүргээ ухамсарлаж, гараа ариутгаж, маск зүүж, хоорондын зай барьснаар халдвар өвчнийг давж чадна. Иргэд яаралтай биш тохиолдолд эмнэлгийн тусламж авахаар эмнэлгийг битгий зориорой.

Орны бэлэн байдлыг хангаж байгаа. Заавал ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчлөлийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Ингээд нийт 500 ор гарна. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулаад эхэлсэн. Нийтдээ 1,000 орчим орыг бэлэн байдалд байлгаж байна.

Хамгаалах хувцас хэрэгслийн 3 сарын нөөц байгаа. Манай үйлдвэрлэгч ч сайн чанартай хамгаалах хувцас үйлдвэрлэж байна. Эмч, сувилагч нар таарсан хувцсаа өмсвөл халдвар хамгаалал алдагдахгүй байх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621059
0 эможи

Зочин
2020-11-11 12:59
keyboard_arrow_up