УОК: Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас хоёр сарын хугацаатай хаах санал гаргалаа УОК: Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас хоёр сарын хугацаатай хаах санал гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас хоёр сарын хугацаатай хаах санал гаргалаа

2020 оны 11 сарын 10

Arslan.mn

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "ОХУ-тай хиллэж байгаа хил боомтуудад Ажлын хэсэг ажилласан. ЗТХ-ийн сайд болон ЭМ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Боршоо, Хандгайт боомт болон Цагааннуур, Алтанбулаг боомтод ажиллаад, санал дүгнэлтээ сая онцгой худалдаанд  танилцууллаа.

Ингээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Монгол Улсын засгийн газрын худалдаанд оруулахаар боллоо.

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нийт 40 жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой юм.

Нийт халдвар авсан 40 жолоочийн гурав нь өөрийн хүсэлтээр ОХУ-руу буцсан бөгөөд одоо нийт 37 жолоочийг Улаанбаатар хотод авчирч ХӨСҮТ-д эмчилж байгаа." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621033
6 эможи

Ganaa
2020-11-14 10:40
Ali hediin haah bsn ym
Зочин
2020-11-10 20:31
keyboard_arrow_up