ХХААХҮЯ: “Баянбулаг”, “Олдохын хүрэн бор” омгийг баталгаажууллаа ХХААХҮЯ: “Баянбулаг”, “Олдохын хүрэн бор” омгийг баталгаажууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: “Баянбулаг”, “Олдохын хүрэн бор” омгийг баталгаажууллаа

2020 оны 11 сарын 05

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж,  Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог,  Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг  баталгаажуулжээ. 

“Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээг хийсэн албаныхан онцолж байв.

Arslan.mn

 Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос  тослог бага, чийг өндөр, уургын агууламж ойролцоо махны гарцтай юм.  “Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөртэй.

Энэхүү тэмээ тус бүрийн махны ашиг шим Монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгаа юм. Тэмээний амьдын жингийн нэмэгдлээс малчдын олж буй  нэмэлт орлого толгой тутамд 67.3 мянган төгрөг байна гэж Ажлын хэсгийн тайланд онцолжээ.

 Хуваалцах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620927
0 эможи

Зочин
2020-11-05 16:17
keyboard_arrow_up