Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 он дуустал сунгалаа Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 он дуустал сунгалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 он дуустал сунгалаа

2020 оны 10 сарын 28

Arslan.mn

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын Онцгой Комиссын саналыг Засгийн газар дэмжлээ.

2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав.

ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл "Өндөр" гэж гарчээ. 

Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19,611, газраар 6581, нийт 26,192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12,465 нь эрэгтэй, 13,727 нь эмэгтэй юм.

Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж  2,000 орчим иргэнээ авчрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620753
1 эможи

za ashgyi deee
2020-10-29 16:53
za ashgyi deee
keyboard_arrow_up