У.ХҮРЭЛСҮХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж, нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй У.ХҮРЭЛСҮХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж, нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

У.ХҮРЭЛСҮХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж, нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй

2020 оны 10 сарын 27

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын ажилтай танилцаж, Цагдаагийн ерөнхий газар дээр ирж алба хаагчидтай цахимаар уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо, дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, ард иргэд үүнд маш их эмзэглэж байгаа. Нуугдмал далд байдалд үйлдэгддэг энэ төрлийн хүчирхийллийн талаар биечлээд яриад байдаггүй. Тэсвэр нь алдарсан хүмүүс гарч ирж байгаа. Тиймээс энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Мөн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн, амиа алдаж иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Иймд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.

Arslan.mn

Мөн тэрбээр цагдаагийн албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирсон тохиолдолд тэднийг хамгаалах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчдын дунд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, техник технологийн тоног төхөөрөмжийг ажилдаа идэвхийлэн ашиглаж нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620727
3 эможи

Эх орон ард түмэн
2020-10-28 06:45
Хүрэлсүх шударга 5 гишүүндээ хуулийн сайд цагдаагийн шинэ дахгалаа ажлын амжилт хүсьё.Харин тэр дэд сайд чинь 60 тэрбумын аархаллаар манан мафиудтай үнсэлддэг хүн яахаараа байгаамбээ утнагүй харагдлаашдээ.
Ингэж яха юм бэ
2020-10-27 15:39
ОНИГ
Юу вэ ???????
2020-10-27 15:38
Улаан хивсэн дээгүүр алхахаа болиоч Пялдага ацнуудаа
Зочин
2020-10-27 13:12
keyboard_arrow_up