ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

2020 оны 9 сарын 30

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийлээ.

Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийв. Бэлчээр, зудын эрсдэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухай, Мах, мал бэлтгэлийн тухай, Отор нүүдэл, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөний талаар яамны холбогдох газрын дарга нар мэдээлэл өглөө.

Arslan.mn

Цахим хурлын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэгбүрчлэн хамруулах,
  • Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах,
  • Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Arslan.mn

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620142
0 эможи

Зочин
2020-10-01 11:15
Зочин
2020-09-30 13:13
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up