Монгол инженерүүдийн бүтээсэн “Леганда-570” бага оврын онгоцыг ОХУ-д угсарч байна Монгол инженерүүдийн бүтээсэн “Леганда-570” бага оврын онгоцыг ОХУ-д угсарч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол инженерүүдийн бүтээсэн “Леганда-570” бага оврын онгоцыг ОХУ-д угсарч байна

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевтай  өнөөдөр уулзлаа.

М.В.Васильев хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байгаа Оросын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд тариаланчид ам сайтай байгааг ярианыхаа үеэр дурдлаа.

Arslan.mn

Түүнчлэн Монголын зохион бүтээгчдийн бүтээсэн “Леганда-570” бага оврын онгоц ОХУ-ын Новосибирск хотод угсрагдаж байгаа бөгөөд энэхүү онгоцыг үлийн цагаан оготно устгах ажилд ашиглах боломжтойг илэрхийлэв.

ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан Монгол Улсын баруун болон зүүн бүс нутагт улаанбуудай хадгалах 2 элеватор барих төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх саналтай байгаагаа уламжлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620120
0 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up