Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг БАГА ХҮҮТЭЙ БОНДООР солилоо Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг БАГА ХҮҮТЭЙ БОНДООР солилоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг БАГА ХҮҮТЭЙ БОНДООР солилоо

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын шинэ бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Засгийн газар, Монголбанк хамтран 5.125%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 600  сая долларын өртөг бүхий "Номад" бондыг аравдугаар сарын 29-ний 04:00 цагт босгосноо өнөөдөр танилцууллаа. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Энэ мөнгө Монгол Улсад орж ирэхгүй. 600 сая ам.долларын бондын мөнгөөр "Мазаалай" бондыг дахин санхүүжүүлэх бөгөөд "Чингис" бондын төлбөрийг хойшлуулж байгаа.

Ингэснээр хүүгийн зөрүүгээс 26.5 сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. Монгол Улс жилд бондуудын зөвхөн хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол "Номад" бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурч байгаа.

Төлбөр төлөх хугацаа ойртсон үед бонд босгох гэвэл хүү өсдөг.  500 сая ам.долларын өр төлөх гээд бид улс орон даяараа хандив цуглуулахдаа тулж, цуглуулж ч байсан. Тиймээс эндээс сургамж аваад тодорхой цаг хугацааны өмнө бондыг арилцаалах ёстой юм байна гэж үзсэн тул энэ арилжааг хийсэн. 

Ингээд 2021, 2022 онд "Мазаалай" бондын 500 сая доллар , "Чингис" бондын 1 тэрбум доллар төлбөр жилд 1.5 тэрбум долларыг төлөх ёстой байсан бол үүнийг $900 сая болгож бууруулж чадлаа.

ААН, бизнес эрхлэгчдийн дунд ирэх жил их хэмжээний долларын өр төлөх тул төгрөгийн ханш сулрах юм байна гэсэн хүлээлт үүсэж, энэ эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлөх байсан бол энэ хүлээлт алга болж байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид тайван байж болох боломжийг бид бүрдүүлж байна. Энэ бол Монгол Улсын төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Зээлийн хүүг буулгахад ч нөлөө үзүүлнэ" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620117
1 эможи

Зочин
2020-09-30 15:35
I
keyboard_arrow_up