Т.МӨНХСАЙХАН: Эх, хүүхдийн 300 ортой ЭМНЭЛЭГ арванхоёрдугаар сард АШИГЛАЛТАД орно Т.МӨНХСАЙХАН: Эх, хүүхдийн 300 ортой ЭМНЭЛЭГ арванхоёрдугаар сард АШИГЛАЛТАД орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Эх, хүүхдийн 300 ортой ЭМНЭЛЭГ арванхоёрдугаар сард АШИГЛАЛТАД орно

2020 оны 9 сарын 23

Arslan.mn

Яармагт баригдсан 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлгийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах асуудлаар  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулга мэдээлэл авлаа.

- Эх, хүүхдийн 300 ортой эмнэлэг ашиглалтад орно гэсэн. Ажлууд ямар шатандаа явж байна вэ?

- Тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн. 12 дугаар сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад оруулах зорилгоор хүний нөөцийн бүрдүүлэлтийн ажлыг хийж байна. Концессын гэрээгээр баригдсан, үлдсэн санхүүжилт ирэх оны төсөвт сууж байгаа. Тэгэхээр санхүүгийн асуудал үүсэхгүй гэсэн үг. Тоног төхөөрөмжийн хувьд Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж байгаа.

-10 гаруй жил дуншсан барилга ашиглалтад орох гэж байна. Өмнө нь төсвийн мөнгийг өөр байдлаар ашигласан гэх маргаантай асуудлууд гардаг байсан. Одоо энэ маргаанууд шийдэгдсэн үү?

-Одоо төсөв, мөнгөний тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Барилга баригдаж дууссан. Үлдэгдэл санхүүжилт ирэх оны төсөвт тусгагдсан учраас ямар нэгэн санхүүтэй холбоотой асуудал байхгүй.

Эмнэлгийн хувьд 300 ортой бөгөөд 150 нь хүүхдийн, үлдсэн 150 нь эмэгтэйчүүдийн ор байна гэж төлөвлөсөн. Томуугийн ид дэгдэлтийн үеийн ачааллаас өмнө буюу 12 дугаар сарын нэгэнд ашиглалтад оруулах тооцоотой явж байна. 250 орчим хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Эх барих, хүүхдийн, эмэгтэйчүүдийн эмч сувилагч нар ажиллана. Хүний нөөцийн бүрдүүлэлт явагдаж байна. ЭХЭМҮТ-өөс мэдлэг чадвартай, туршлагатай мэргэжилтнүүд ирж ажиллах, Хоёрдугаар төрөх эмнэлэг мөн нүүж орох төлөвлөгөөтэй байна.

-Харьяалал харгалзах уу?

-Тус эмнэлгийн хувьд үйл ажиллагаагаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-II  буюу ЭХЭМҮТ-ийн ачааллыг хуваалцах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах учир харъяалал харгалзахгүй үйлчилнэ. 

-Амьсгалын аппарат залгах залгуур хүрэлцэхгүй байна гэх асуудал мөн яригдаж байсан. Энэ талаар...

-Эмнэлгийн хүчин чадлаараа буюу 300 ортойгоор үйл ажиллагаагаа явуулахад энэ хүндрэл гарахгүй. Стандартын дагуу хийгдсэн. Өөрөө хүчилтөрөгчийн үйлдвэртэй. Коронавирусийн халдвартай холбоотой 700-800 ор дэлгэвэл хүчилтөрөгчийн орны асуудал хөндөгдөнө.

-Эрүүл мэндийн яам нисдэг тэрэгтэй болох асуудал хэзээ шийдэгдэх вэ? Томоохон эмнэлгүүдэд ачааллаа хуваалцах, эсвэл хөдөө орон нутгаас хүнд өвчтөн авчрахад өөрийн гэсэн онгоц шаардлагатай байх.

-Улсын хэмжээнд яаралтай тусламжийн үйлчилгээг шинэчлэх, сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үүний хүрээнд АХБ-ны зээлээр Яаралтай тусламжийн тогтолцоог сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Ирэх жилээс эрчимтэй ажил хийгдэх бөгөөд хаана ямар байршилд яаралтай тусламжийн цэгүүд байх вэ, тэр цэгээс төв эмнэлэгрүү нисдэг тэргээр очих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хоёр нисдэг тэргийг төсөлдөө тусгаад ажиллаж байна. Ойрын жилүүдэд хэрэгжих юм.

-Иргэд эмнэлэгт үзүүлэх цагийг нэгдсэн нэг газраас авах боломжтой болсон.

- Бид эмнэлгээр үйлчлүүлэх цагаа авах Нэгдсэн дуудлагын төвийг нээгээд ажиллаж байна. Үүний үр дүн эхнээсээ гарсан. Мөн лавлагаа шатны эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд мөн цагаа утсаар өгч ажиллаж, оочер дугаар нь тав дахин буурсан байна. Энэ чиглэлийн ажлыг сайжруулж, хүрээг нь тэлээд ажиллавал иргэдэд учрах чирэгдлийг бууруулах төлөвлөгөө байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620021
2 эможи

ТА ард түмэндээ тусла
2020-09-24 17:55
ТАТВАРынхан ЗАХУУДААС НӨАТ өгүүлж чадахгүй байна. ТА ӨӨРИЙНХӨӨ эзэмшлийн ШОНХОР ЗАХААСАА НӨАТ өгүүлж, үлгэр жишээ болооч. АРД түмэн махандаа олсон мөнгөнийхөө ихэнхийг өгдөг боловч, НӨАТ авахгүй байна
Т.МӨНХСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up