У.ХҮРЭЛСҮХ : Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа У.ХҮРЭЛСҮХ : Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.ХҮРЭЛСҮХ : Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа

2020 оны 9 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцаж, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, эрүүл мэндийн яаманд ажиллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж буй “Цаг захиалах дуудлагын нэгдсэн төв”, эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох PACS системийг нэвтрүүлж, ашиглалтад оруулснаа танилцууллаа.

Arslan.mn

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.ХүрэлсүхДэлхий нийтэд цар тахал гарсан цаг үеэс эхлэн Монгол Улс найман сар дотооддоо Коронавирусыг алдалгүй амжилттай хамгаалж ирсэн. Энэ ажлын үр дүн бол эрүүл мэндийн салбарын хамт олон болон эмч, эмнэлгийн ажилчид та бүхний хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Төр захиргааны байгууллагын бүх шатанд амжилттай ажиллаж, өнөөдөр эх орон маань амар амгалан сайн сайхан байна. Энэ бол Эрүүл мэндийн салбар, бусад төрийн байгууллагууд цаг үеийн арга хэмжээг уялдаа холбоотой хэрэгжүүлсний үр дүн. Үүнийг дэлхийн улс орнууд төдийгүй ДЭМБ-аас сайшааж байгаа. Олон улсын өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бидэнд дутуу зүйлүүд их байна. Гэхдээ та бүхний зөв бодлого, зөв шийдвэрийн үр дүнд өнөөдрийг хүртэл хугацаанд дотооддоо энэ аюулт цар тахал дэгдсэнгүй. Тиймээс Эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудад Монгол Улсын Засгийн Газрын зүгээс болон ард түмний зүгээс гүн талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд энэ аюулт цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газраас, улсын төвөөс, Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ ажлын үр дүнд бид бэлэн байдлыг хангах боломжоор олгосон гэж харж байна. Бусад улсуудын туршлагаас мөн суралцаж байна. Алдаа дээр нь ажиглалт хийж байна. Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэн суулгах төв, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна. Энэ суурь ажлуудыг бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана” гэлээ.

Arslan.mn

Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажлаа танилцуулах илтгэлдээ “эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн ажлуудтай танилцаж буй Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт талархал илэрхийлье. Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэддээ чанартай хүртээмжтэй үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийг зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын гол хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, зорьсон ажлаа хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс гүйцэтгэлээр санхүүжих том тогтолцоо руу шилжихтэй холбогдуулан бид бэлтгэл ажлуудыг хийж ажиллаж байна.  Дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын үед дараах дөрвөн чиглэлд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд лаборатори оношлуур, тоног төхөөрөмж, хүний нөөц, орны нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын зэрэгт анхаарч ажиллаж байна. Бид бүх эмнэлгүүдийнхээ нөөцийн мэдээг нэгтгэх зорилгоор burtgel.mohs.mn цахим програмд 418 байгууллагаас мэдээ, мэдээллийг шуурхай авч байна. Бид орны болон эрчимт эмчилгээнийхээ орны тоог тооцоод үзэхэд Улаанбаатарт эрчимт эмчилгээний 148 ор нэмэх шаардлагатай бол орон нутагт орны хүртээмж хангалтттай боловч тоног төхөөрөмж, хүний нөөц шаардлагатай байна. Ковид-19 оношлох PCR оношлуураар таван аймгийг хангасан. Цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж гурван аймагт  байршуулахаар ажиллаж байна. Мөн Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг төвлөрсөн ариутгалын тасгуудыг засварлан, тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэж байна.

Түүнчлэн эмч сувилагчийн 1:1 харьцааг 1:2 болгох зорилт тавин ажил болгоод явж байна. Энэ хүрээнд сувилагчийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжиж энэ онд 100 оюутан хамрагдаад байна. Бид ирэх 4 жилд эрүүл мэндийн салбарт халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас 5 том цогц ажлыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, нотолгоо шинэ технологид суурилсан эрүүл мэндийн дэмжих төвүүдийг байгуулах, эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог бүрдүүлэх, эмийн чанар, үнийн зохицуулалтын тогтолцоо, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн тогтолцоог тус тус бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Уулзалтын төгсгөлд Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар цар тахлын үед ариутгал, халдваргүйтгэл хариуцан сайн ажилласан эмнэлгийн ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619968
2 эможи

Zochin
2020-09-24 18:26
Harin hol yawah gaigui zaluu eruul mendiin said bolson bna .huuk bol guitsehgui.davaacuren said bas bna
Зочин
2020-09-22 15:41
Эмч мэргэжилтэй сайд гавъяат эмч 2 чинь л эрүүл мэндийн салбараа яриг дундуур нь битгий попроод бай
харамсалтай
2020-09-21 15:59
ЭМ салбарт 1 их наяд гаруй төгрөгөөр автоматжуулах ажил хийсэн боловч бүрэн төгс болгож чадаагүй.
keyboard_arrow_up