Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудын мөнгийг ИРЭХ ОНЫ тавдугаар сараас олгоно Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудын мөнгийг ИРЭХ ОНЫ тавдугаар сараас олгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудын мөнгийг ИРЭХ ОНЫ тавдугаар сараас олгоно

2020 оны 9 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Улсын Их хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарсан юм.

Тодруулбал,

  • Нэгдүгээрт 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ.
  • Хоёрдугаарт 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
  • Гуравдугаарт нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүд бондын эрхийн бичиг олгоно.
  • Дөрөвдүгээрт тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор зохицуулсан.

Тэгвэл нийтдээ 228.7 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байсан бөгөөд үүнээс зургаан саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй ахмад настан 21 мянга байсан аж. Мөн ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэхэд 696 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Харин тэтгэврийн зээл аваагүй үлдсэн 194 мянган ахмадад нийтдээ 194 тэрбум 807 сая төгрөгийг үнэт цаас хэлбэрээр олгохоор болсон. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд дээрх үнэт цаасыг тэтгэвэр авдаг банкандаа өгч, бэлэн мөнгөөр солиулах юм.

Тэгвэл тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг ирэх оны тавдугаар сараас олгох аж.

Эх сурвалж: mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
5
angry an post
6
619939
32 эможи

Наранбат
2020-09-22 22:35
Энэ асуудал яалгаварлан гадуурхаж алагчилж үзээд яахнуу дээ Адилхан 6-cаяыг өгөх нь зүйтэй болов уу!!!
Zochin
2020-09-22 19:37
Alagchilj vzej ahmaduudig bolohgvi adihan 6 say
enkhee
2020-09-22 19:03
ингэж ялгаж үзэж болохгүй шүү дээ адилхан 6 сая өгөх хэрэгтэй шударга иргэний ардчилсан нийгэм биздээ
Зочин
2020-09-22 17:29
Ялгаатай хандахгүйгээр ядаж 3 сая өгмөөр байна
Ard irged
2020-09-22 16:53
Zeel awaagvi ahmaduud ni bvgd tetgewerees tetgeweriin hoorond amdirch bsan hvmvvs shvv dee herwee zeel awchuul tsaashdaa yugaaraa amdirah hvmvvs bilee eniig tur zasag ni uhaantai bol oilgoh blgvi dee
Зочин
2020-09-22 16:14
Зээлгүй байсан ахмадууд баяндаа биш бага тэтгэвэртэй болохоор өрнөөс айхдаа л зээл авдаггүй.хоёулаа тэтгэвэрийх 2улангых нь нийлээд ч 1 сая хүрэхгүй.зээл авчихаар яаж амьдрахавдээ.ямар зээл авчихаад маргааш нь үхэх биш үргэлжлээд амьдрана шүүдээ.тэгээд л хойшихоо бодоод хүргэж цөхөж байдаг
Зочин
2020-09-22 15:24
bvv yalgavarla. Adilhan hvn shv. Odoo bvgd zeeltei bolson.
Зочин
2020-09-22 13:23
2020.оны5.сард.тэтгэвэрт.суусан.ахмад.настанд.өгөх.үү
Зочин
2020-09-22 07:45
АХМАДУУДАА ЯЛГАЖ ҮЗМЭЭРГҮЙ БН ШҮҮ 3 саяыг өгмөөр байна шүү ерөнхиилөгчөө
Зочин
2020-09-21 15:26
Bid 2 2ulaa gruppt bdag. Daraa sarinhaa emiig awch chadahgui ged zeel awdaggui.bomjguidee zeel awdaggui yumaa
Цэрэн
2020-09-21 13:26
Тэтгэвэрт орсноосоо хойш байнга зээлтэй байсан арай гэж энэ жил нэг зээлээс гараад цагаан сар дөхүүлж зээлнэ гэж бодож байтал ийм юм болсон зээл аваагүй хөгшчүүлийг судлаж үзвэл бүгд бага тэтгэвэртэй хүмүүс байгаа 300. 0 мянгын тэтгэвэртэй хүмүүс 6 сараар тэтгэвэрээ зээлхэд 2 сая ч хүрэхгүй шүүдээ ингэж ахмадуудаа ялгаварлаж болохгүй шүү дээ ядаж 3 саяыг өгмөөр байна . Энэ бага тэтгэвэртэй хүмүүс дотор насаараа өдөр шөнөгүй ажиллаж өчнөөн олон хүний хийх ажлыг ганцаараа хийж төрд зүтгэж байсан хүмүүс байна. Одоо миний хийж байсан ажлыг 4 хүн хийж байх юм. /Хорооны ажил шүү/
Цэрэн
2020-09-21 13:13
Ахмадуудаар ялгаварлан
Ахмад
2020-09-21 10:54
Яагаад ингэж ялгаварлал.6 сая 1 сая гэдэг маш зөрөө байна зээл аваагүй хөгшид аймхай мөрнөөс айсан улс
би
2020-09-21 08:55
адилханл 6саяыг өгмөөр бна .боломжгүй болоод л зээл авахаас айгаад сууж байгаа шүү дээ хүүхэд энэ тэрийн тус дэм байдаг бол зээл авчна.даан ч тийм дэмгүйгээс сарынхаа хэрэгцээний байр гэрлийн ммөнгөө өгч чадахгүй гээд л зээл аваагүй байгаа шүү дээ адилхан л 6саяыг авмаар бна шүү.ялгаварлан гадуурхмааргүй юм даа
Зочин
2020-09-21 06:59
Ээгий
2020-09-21 01:34
Ёстой ойлгоё гээд ч ухаан хүрээгүй. Нэг гэрийн 2 хүн 12 сая төгрөгийн зээлээ төлүүлчихээд маргааш нь зээл авах гээд очерлож байдаг нь ариун явдал уу?Зээл аваагүй нь хохь болоод л үлддэг тавилан юмдаа бла бла
Гомдол тээгч
2020-09-21 00:20
Боломжтой бололцоотой мэдээлэлд ойр өндөр тэтгэвэр авдаг нь л 6 саяаас дээш зээл авна сард 300 мянга авдаг ахмад настан тултал нь зээлээд ч 6сая хүрэхгүй шүү дээ тийм учраас ахмадуудаа алагчилж үзэлгүй адил тэгш 6саяыг өгөх хэрэгтэй
Зочин
2020-09-20 23:11
Хөөрхии тэд чинь бүгдээрээ л адилхан төрдөө зүтгэсэн бүү ялгаварлаач ээ
Зочин
2020-09-20 20:37
Хоосон хонож байж зээлгүй аваагүй шүү Үндсэн хуулинд бүх хүн тэгш эрхтэй гэж заасан бна Баттулга Хүрэлсүх МАН яагаад ахмадаа ялгаж бна вэ Ядаж 4 саяыг өгч ялга Бид нэгдэж үндсэн хуулинд заасан эрхээ эдэлнээ
Зочин
2020-09-19 21:40
Улсаа хорлож 800 шахам тэрбум төгрөгөөр шатаасан тэнэг Жонхуу. Олон улсын байгууллагууд хэлэх үгээ ололгүй толгой л сэгсрээд байсан. Одоо үлдсэн ахмадуудаа алагчлалгүй өгөх мөнгө төрд байна уу3
Зочин
2020-09-19 20:58
Зээлгүй ахмадуудад адилхан 6 сая өгнө үү зээлтэй ахмадуудын зээлийг чөлөөлөөд жилд 1 удаа зээл олгож байгаа нь амьдралд нийцэхгүй бна ядаж 1 жилийн тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг хэдэн ч удаа удаа авдаг байвал зүгээр бна. 1 ба 2 сараар хэрэгцээндээ тохируулаад хэд хэдэн удаа авахаар зохицуулалт хийх хэрэгтэй байна. Жнь, эмчилгээ сувилалд явах, үр хүүхдийн хурим найр, цагаан сар гэх мэт
Зочин
2020-09-19 20:51
Зээлгүй Ахмадуудад
урнаа
2020-09-19 13:39
баярлалаа
Зочин
2020-09-19 12:59
Баян цатгаландаа зээл аваагүй байсан шүү маш муухай тэнэг зүйл хийсэн дээ буруу зүйл хийдэг нь үнэнд орж зөв зүйл хийдэг нь бурууд тооцогдсон маш харамсаж гомдсон ахмад,хүүхдүүдийн хамт гомдсон доо үүний гомдолыг зөв адилхан өгч тайлах цаг нь ирж байгаа гэдэгт итгэж байна
Ахмад настан
2020-09-19 12:12
Ахмадуудыг ялгаварласан өөрсдийн хүрээний хүмүүст мэдээлэл дуулгаж зээл авхуулсан хөгийн шийдвэр байлаа.Тэгш хандах хэрэгтэй.Энэ Баттулгыг ахмадуудаа битгий дахин сонгоорой.
Ахмад настан
2020-09-19 11:51
Зээлгүй байсан ахмадууд тэвчиж амьдарч байсан шүү. Түүнээс биш баян цатгалан даа биш шүү. Иймээс төр мааь ахмадуудыг ялгаьарлахгүйгээр гурван сая төгрөг өгөөч гэж хүсч байна.
Irgen
2020-09-19 09:08
Ergen eronhiilogchiin mini chietseg ehteil bizdee novsh uimdaa Chi 3sau bolgoldoo chinii t 3sau bolohgui bol jagsau havar urin ireh bailguidee
Ahmad irgen
2020-09-19 08:57
Ooriinhoo huuhduud iig ingej ualgadag uim baihdaa manai eronhiilogchiin uadahdaa zovloh ni bas 1 tarhinii turaaltan baidag umuu esvel etseg ehees toroogui amitan baidaggui uu olon zovlohhereggui uim bishuu
Зочин
2020-09-19 08:07
Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байна. Ядаж 3саяыг өгөх хэрэгтэй
Зочин
2020-09-19 06:38
Маш өрөөсгөл сайндаа тэтгэвэрийн зээл аваагүй гэж бодоод бх шиг бна байрны хамтрагчаа ороод зээл аваагүй . Одоо тэгээд ипотек дээр бас л хачин шийдвэр гаргах хэд сууж бх шиг байхын яагаад ард түмнийг янз янзаар нь ялгаварлах бдаг юм
зочин
2020-09-19 06:23
ахмадуудаа ялгаварлан гадуурхаж болохгүй .ядаж 3саяыг ѳгѳх хэрэгтэй .
зочин
2020-09-19 06:23
ахмадуудаа ялгаварлан гадуурхаж болохгүй .ядаж 3саяыг ѳгѳх хэрэгтэй .
Иргэн
2020-09-19 06:22
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тараөж Тэглээ ч Баттулгад би л лав санал өгөхгүй.Дорвитой ажил огт аийсэнгүй, дэндүү үлбэгэр. юмаа
Зочин
2020-09-19 00:45
Зочин
2020-09-18 23:59
Ирэх 5 сар их л олон ахмад бурханы орныг зорьсон байх байх даа
Чанцал
2020-09-18 23:29
Үнэт цаасаа хаанаас хэзээ авах вэ
Dorjhand
2020-09-18 22:41
Ter ih olon sarar dandaa undur tetegwertei humuus awsn baigaa um! Bank baga tetegwertei humuust zeel olgodoggui! Oni suuleer tomchuud oroltsson! Banknihan uursduu bs oroltsson tusgai zeel bolj ungursnig erunhiilugch zeelees chuluuluud! Baga tetegwertei urh tolgoilson tetegwer awagchdig banknihan tooj harj zeel olgono gj estoi ugui! Uuduus ni bakhn nom durem yarina! Doodsuudaa harj handahgui! Odoo tetrgwerin dood hemjeeg shuud 500,0 bolgohig hustsgeej bna! Ter 5 sarin ulger domog hereggui! Tegj ard itegdee doromjlohoo bolio!
Зочин
2020-09-18 21:32
Энэ жил зээл авсан хүмүүс энэ хуульд хамрагдах болов уу урьд жил ны зээл аваагүй
Зочин
2020-09-18 21:03
Адилхан 6 саяыг өгмөөр юм. Ялгаварлан гадуурхаж байна шүү. Харин ч хамгийн боломжтой нь зээл авч эргэлдүүлэн байх шүү. Цөөн тооны аргагүй багаар зээл авсан нь бол байгаа л даа
keyboard_arrow_up