ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн 0151 дүгээр ангид ажиллалаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн 0151 дүгээр ангид ажиллалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн 0151 дүгээр ангид ажиллалаа

2020 оны 9 сарын 17

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилчдийн баярын өдрийг тохиолдуулан хилийн 0151 дүгээр ангид ажиллалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, П.Анужин, Б.Жаргалмаа, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд нар байлцав.

Arslan.mn

Зочид төлөөлөгчид хилчдийн баярын хуралд оролцож, албандаа амжилт гаргасан зарим алба хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газар, ХЗДХЯ, ХХЕГ-ын даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, шагнал хүртсэн хилчдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэхдээ, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт “Монгол Улсын алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд Хил хамгаалах байгууллагыг улам бэхжүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон асуудлыг тусгасан. Хилчдийг орон сууцжуулах, ялангуяа хилчдийн ар гэр, хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн  даатгал, тэтгэвэрт гарах хугацааг богиносгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр бодлогын хэмжээнд төлөвлөн ажиллаж байна" хэмээн онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619902
0 эможи

Нямбаатар чи ичээч
2020-09-19 23:25
Нээх л пээдгэр амьтан байх юм. Ухаантай байгаач. Инээдтэй л харагдаж байна шүү. Яршиг л байна.
Зочин
2020-09-17 14:58
Х.Нямбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up