Х.НЯМБААТАР: 2021 оноос хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлана Х.НЯМБААТАР: 2021 оноос хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: 2021 оноос хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлана

2020 оны 9 сарын 16

Arslan.mn

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ.

Тодруулбал, анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм байна.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 2021 онын нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулна.

Энэ бугуйвчийг тухайн хүний байршлийг тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтаснуудтай. Хэрэв бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай. 

Гар утасны сүлжээ барьж байгаа газруудад шүүхээс энэ ялыг оногдуулна.

Энэ ял хэрэгжсэнээр хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ байхдаа ялаа эдлэх юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүн амины хэрэг, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын ганцхан төв ажиллуулна. Эхний тооцооллоор 2021 онд шүүхээр 1080 орчим хүнд зорчих эрхийг хязгаарлах ял онооно гэсэн судалгаан дээр үндэслэж техникийн бэлтгэл ажлыг хангасан.” гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619875
1 эможи

Зочин
2020-09-16 16:18
Сүлжээгүй газар амьдардаг бол гэр бүлээсээ холдох ёстой юу
Зочин
2020-09-16 14:04
Х.НЯМБААТАР:

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up