COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Хил нээхгүй. Хэзээ нээхийг би бас хэлж мэдэхгүй байна

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна. 

Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна.

Халдвар тархсан тохиолдолд иргэд, ААН-үүд бэлэн байх ёстой. Дадлага сургуулилалтууд хийгдлээ. Аймаг орон нутгуудад үе шаттайгаар сургуулилалт зохион байгуулах шаардлагатай. Сургуулилалтын үеэр иргэдийн сэтгэл зүйн байдлыг харлаа. Зарим иргэд нэг өдрийн хөл хорионы үед мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдол гарсан. 

УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох хэрэгтэй. 

Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх түршүүртэй мэдээлэл гарах боллоо. Иргэд ажилгүй болж, гэртээ байснаар архидалт нэмэгдэх болж. Тиймээс гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэгээлэг нэвтрүүлгийг хүргэх хэрэгтэй байна. 

Засгийн газар гадаад улсаас иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлнэ. Энэ үед хүний нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ дотоод нөөц боломждоо нийцүүлнэ. 10,000 хүнийг нэг дор татаад авч чадахгүй. Боломжийнхоо хэрээр иргэдээ авчирч байгаа. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг харгалзан үзнэ. Тусгаарлах байрны багтаамж, мэргэжлийн ажилтнууд, нисэх онгоцны хүрэлцээг харгалзан үзнэ.

Хил нээхгүй. Хэзээ нээхийг би бас хэлж мэдэхгүй байна. УОК, Засгийн газраас иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа.

Ард иргэд үүргээ ухамсарлаж, төрийн албан хаагчдын шаардлагыг хүлээн авах ёстой.

УОК, Засгийн газрын гаргасан шийдвэр бүх хүнд таалагдах албагүй. Гаргасан шийдвэрийг ягштал биелүүлэх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
617331
17 эможи

Зочин
2020-05-26 11:47
Үхлээ, хатлаа гадаадаас иргэдээ тат гээд байгаа улс сонс. Та нарын ярьж байгаагаар хэн дуртайг нь татаад Монголд дэгдчихвэл хамгийн түрүүнд та нар хайран эх орон, халдваргүй байсан юм, хилээ нээгээд алаад хаячихлаа гэж дэлхий дүүрэн хашгичих хулгайчууд та нар шүү. Хилийн цаана хэн нэгэн хохирч байгаа бол тэр нь төр засгийн буруу огт биш. Буруутан хайж байгаа бол коронавирус. Хэн ч ийм байдалтай байхыг хүсэхгүй байна.
zochin
2020-05-26 08:51
gants naidaad baigaa vaktsin ni garahgui bol yahiin, uurd gadaadad uldeh yumuu, ene tohioldold yamar arga hemjee avahiin, ter bodlogoo bolovsruulj taniltsuulaach, ajil hiih chadamjgui ta nariig dahij songohgui ee
Зочин
2020-05-26 08:45
Яг зөв
Нэргүй
2020-05-26 06:55
Ерөнхий сайдын хэлж байгаа санаа, барьж буй бодлого зөвөө?! Энэ аюулт өвчнийг эрсдэлгүй давах нь л чухал?! Ер монголчууд монголоороо амьдраад үзэх хэрэгтэй?! Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд хоол хүнсээ өөрсдөө хангаад нэг жил ч болсон амьдраад үзэцгээе?!?!?!
Зочин
2020-05-26 06:55
Ерөнхий сайдын хэлж байгаа санаа, барьж буй бодлого зөвөө?! Энэ аюулт өвчнийг эрсдэлгүй давах нь л чухал?! Ер монголчууд монголоороо амьдраад үзэх хэрэгтэй?! Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд хоол хүнсээ өөрсдөө хангаад нэг жил ч болсон амьдраад үзэцгээе?!?!?!
Иргэн
2020-05-26 06:55
Ерөнхий сайдын хэлж байгаа санаа, барьж буй бодлого зөвөө?! Энэ аюулт өвчнийг эрсдэлгүй давах нь л чухал?! Ер монголчууд монголоороо амьдраад үзэх хэрэгтэй?! Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд хоол хүнсээ өөрсдөө хангаад нэг жил ч болсон амьдраад үзэцгээе?!?!?!
bii
2020-05-25 21:52
songuuliig hoishluul.zasag ogtsor.onoodor buyu25 nd davhar deelee tailah estoi
zochin
2020-05-25 18:52
zow
урнаа
2020-05-25 18:32
дайны хажуугаар дажин. сонгууль наадам бол илүү ажил. эх орноо бод.
урнаа
2020-05-25 18:31
дайны хажуугаар дажин гэгчээр короногийн тархалттай энэ үед сонгууль наадмаа больчихоод (зарлагаа танах)
Зочин
2020-05-25 17:58
Нэгэнт 6.30хүртэл хорио тавьж байгаа бол сонгуулиа ядаж 7 сар болтол хойшлуул. Бүр больвол сайн л бна. Тэр наадамаа болио. Мөнгө идэх гсн арга саамаа ядаж энэ коронагийн үед болио. Тэр төсөвийн их мөнгөө ард иргэддээ тараа.
ф
2020-05-25 16:30
та нарын чадал чадвар ийм юм бол та нараар яахав дахиж сонгогдоно гэж горьдсоны ч гарз
Зочин
2020-05-25 15:58
ZUV SHV UVCHIN DOTRO ALDVAL HETSV
Irgen
2020-05-25 15:04
Hilee neegeechee.Naadam nereer baahan mongo ideh gej bga uil ajilagaagaa zogsoo.irged teneg bish online naadam gej yu bdgiin be.yasan? tomchuudiin medliin zochid buudluud buten hun awaad tusgaarlah bairgui boloo yu.ydarsan ard tumnii medliin bairand awch tedend mongo ogchih ged bna uu? Bitgii hudlaa shoudaa
Зочин
2020-05-25 14:45
НААДМАА БОЛЬ
2020-05-25 14:07
Иргэдийнхээ амьжиггаанд тусал. Сонгохгүй ээ та нарыг сонгохгүй муу малнууд
1
2020-05-25 13:07
Хувхай хар хүүрнүүдээ. Наад наадмаа зохиохоо болиочээ
keyboard_arrow_up