COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний сургуулийн төгсөх курсын оюутнууд өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллана

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019.06.04-ний өдөр өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллах болсон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Тодруулбал “Алтай улиастай эрчим хүчний систем” ХК-ийн зүгээс боловсон хүчний дутагдалтай байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд дуулгасан. Иймд салбар яамнаас ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд хандан орон нутагт ажиллах сонирхолтой тус сургуулийг төгссөн /одоогоор ажилгүй/ болон энэ жил төгсөх курсын оюутнуудын судалгаа гаргаж өгөхийг хүссэн юм.

Дээрх ажлын хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн ангийн төгсөх курсын оюутан Э.Өсөхбаяр, С.Пунцагдорж болон Дулааны процесс автоматжуулалтын ангийн төгсөх курсын оюутан М.Цогжавхлан нар өөрсдийн саналаар “Алтай улиастай эрчим хүчний систем” ХК-д ажиллах болж байгаа юм.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн“Эрчим хүчний боловсон хүчин дутмаг байгаа газар сэтгэлээ гарган очиж ажиллан аймаг орон нутгийнхаа эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах гэж байгаад баяр хүргэе. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн ангийн төгсөх курсын оюутан Э.Өсөхбаяр ”Эрчим хүчний яамнаас 100% ажлын байраар хангаж өгч байгаад баяртай байна. Төгсөх курсын оюутнуудад төгссний дараа ажлын байр олно гэдэг маш том асуудал байдаг. Бид бүхэн сэтгэл их хангалуун байна. Энэхүү боломжийг олгосон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батгэрэлд талархснаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд хичээх болно”гэв.

Цаашдаа Эрчим хүчний яам, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай боловсон хүчний бодлогоо уялдуулан хамтарч ажиллах юм.

Эх сурвалж: ЭХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604370
0 эможи

keyboard_arrow_up