COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

2017 оны 9 сарын 08

УИХ-ын 2017 оны ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь буюу 57.5 хувийн саналаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа. Ингэснээр 1996 оноос хойших 12 дахь удаагийн Засгийн газар албан ёсоор огцорч байна.

Arslan.mn

Хуулийн дагуу Засгийн газрыг 30 хоногийн хугацаанд бүрдүүлэх ёстой. Харин энэ хугацаанд одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэх ажээ. Өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрыг огцруулах санал гаргасан УИХ-ын нэр бүхий 30 гишүүний хувьд гурван үндэслэл танилцууллаа.

Үүнд, Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон. Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан "Хүүхдийн мөнгө"-ийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ олон удаа эргэж буцсан саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлж байсан. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагын асуудлыг хөндсөн юм.

Түүнчлэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Манай Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьтай болсон байлаа. Өнөөдөр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр 5.3 хувьтай байна. Цаашид Төр засаг, бодлого тогтвортой байвал баялаг бүтээгчид маань энэ өсөлтийг илүү өндөр хувьд хүргэх баттай суурь, эхлэл тавигдсан" хэмээн онцолж байсан. Мөн "Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин Монгол Улсын ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл манай Засгийн газарт байхгүйг хариуцлагатай хэлье. Үүнээс гадна Шадар сайдаа тагнаж чагнасан гэх хэргийг Ерөнхий сайд намайг захиалсан гэдэг бол миний ой тойнд багтахгүй гүтгэлэг. Гүтгэлэг тойрсон энэ үйл явдалд би эхнээс нь тэвчээртэй, хүлээцтэй хандсан" гэж мэдэгджээ. Түүнчлэн хуралдааны үеэр, МАН-ын бүлэг асуудлаа дотроо шийдэх ёстой талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сануулсан бол "Хүүхийн мөнгө"-ний асуудалд Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нам дотроо амь нэг байж чадахгүй бол ард түмэнтэй амь нэг байж чадахгүй” хэмээн МАН-ыг шүүмжилсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46791
1 эможи
keyboard_arrow_up