ХААДС-гийн чанаргүй зээлд нэр холбогдсон Х.Баттулгын үеэл Б.Оргилбат Баянгол дүүрэгт нэр дэвшинэ ХААДС-гийн чанаргүй зээлд нэр холбогдсон Х.Баттулгын үеэл Б.Оргилбат Баянгол дүүрэгт нэр дэвшинэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХААДС-гийн чанаргүй зээлд нэр холбогдсон Х.Баттулгын үеэл Б.Оргилбат Баянгол дүүрэгт нэр дэвшинэ

2024 оны 9 сарын 09

Arslan.mn

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах процесс дуусгавар болж, МАН, АН-аас 2024 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших 44 хүнийхээ нэрсийг зарлаад буй.

Тодруулбал, нийслэлийн АН хорооноос НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 44 хүний  20 гаруй нь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн  Х.Баттулгын хамаатан, улс төрийн хамаарал бүхий хүмүүс байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тухайлбал, НИТХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Б.Оргилбат нэр дэвшиж буй.

Харин Б.Оргилбат нь Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-гийн чанаргүй зээлтэй холбогддог нэгэн. Түүний аав Х.Баттуул, ээж Н.Алтанцэцэг нь 2007 онд "Миллхаус" ХХК-г байгуулсан ч  цар тахлын үед Б.Оргилбат нь "Миллхаус" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдаг.

Тэгвэл  Б.Оргилбат нь “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбумын зээлийг авчээ. Тэрбээр тус зээлийг 2022 ондоо багтаан төлөхөөр гэрээ байгуулсан ч өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй байна. Түүнд олгосон энэхүү мөнгө нь улсын төсвийнх.

Улсаас авсан  хүүгүй, хөнгөлөлтэй зээлээ төлөхгүй байгаа Б.Оргилбат нийслэлийн иргэдийн хотдоо ая тухтай эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж чадах уу. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658775
0 эможи

keyboard_arrow_up