Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээ Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээ

2024 оны 6 сарын 24

Arslan.mn

Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Амарсайхан “Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа өнөөдөр дуусаад байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй АНУ-ын Сан Франциско дахь ерөнхий консулын газрын сонгуулийн санал авах үйл ажиллагаа дууссан.

Энэ удаагийн сонгуульд 13,095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээрээс 9,579 хүн буюу 73.2 хувь нь саналаа өглөө.

Хилийн чанадад байгаа бүх Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, консулын газраас санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт СЕХ-нд гаргана.

Саналын хуудсыг иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгнө, түүнийг нь дипломат шуудангаар авч ирж, төрийн хамгаалалтад байлгаж байгаад 28-ны өдөр тоолно.

Хамгийн олон Монгол иргэн амьдарч байгаа улсуудыг БНСУ, АНУ, Австрали, ХБНГУ, БНХАУ тэргүүлдэг. Энэ дунд Солонгос улсад 2,057 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 69 хувь нь өгсөн байна. Ер нь Монголчууд цөөхөн амьдардаг улс орнуудад санал хураалт ихэвчлэн 100 хувь өгсөн." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657680
0 эможи

keyboard_arrow_up