Гадаадад суугаа Монгол иргэдийн санал өгөх явц үргэлжилж байна Гадаадад суугаа Монгол иргэдийн санал өгөх явц үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадад суугаа Монгол иргэдийн санал өгөх явц үргэлжилж байна

2024 оны 6 сарын 22

Arslan.mn
Энэ удаагийн санал хураах үйл ажиллагаанд 13095 сонгогч бүртгүүлээд буй. Энэ нь хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн насны иргэдийн 10 орчим хувь юм. Өмнөх сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлж байсантай харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Санал хураах явц манай улсын 34 дипломат төлөөлөгчийн газарт 07:00-22:00 цагийн хооронд болж байна. Тухайн сонгогч бүртгэлээ хийлгэсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж, өөрийн дэмжиж буй нам эвсэлд саналаа өгөх юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд, гадаадад суугаа сонгогчдын бүртгэлийн явцыг хялбаршуулж санал өгөх хугацааг 4 өдөр болгосон. Өөрөөр хэлбэл, бүртгэл нь баталгаажсан сонгогчид энэ сарын 20-23-ны өдрүүдэд саналаа өгөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657639
0 эможи

keyboard_arrow_up