“Намайг нэгээр гаргасангүй“ гэж Хөвсгөлийн засаг ноёнг Л.Энх-Амгалан ЗОДЖЭЭ
Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль эхэлнэ. Эхнээсээ нэр дэвшигчид өөрийн мандат авсан тойрогтоо ажлаад эхэлсэн.
Тэгвэл Хөвсгөл, Булган, Орхоны тойрогт нэр дэшиж буй Л.Энх-Амгалан сайд үеийн үед тойрогтоо "нэг"-ээр гарах хүсэлтэй нэгэн аж.
Тодруулбал, 2020 онд Л.Энх-Амгалан Хөвсгөлд нэр дэвшиж байхдаа тухай үеийн Хөвсгөлийн засаг дарга Л.Ганболдыг "өөрийг нь нэгээр гаргасангүй" хэмээн олны нүдэн дээр зоджээ. Л.Ганболдын хувьд Л.Энх-Амгалангийн сонгуулийн менежер, арын бүх ажлыг нь зохицуулдаг.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд сонгуульд ард түмний саналыг аваад гарах нь сонин биш, эр бярыг үзүүлж эхний байранд санал авч илүүрхэх нь чухал байдаг гэдгийг тухайн үеийн сонгуулийн штабт нь ажиллаж байсан хүмүүс хэлдэг.
Тасралтгүй 12 жил УИХ-д заларсан Л.Энх-Амгалан санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, өнгөтэй өөдтэй сайд, даргын албыг ээлж дараалан хашсан хэрнээ сэтгэл нь ханадаггүй нэгэн.
Одоо Хөвсгөл, Орхон, Булган аймагт түүний сонгуулийн штаб бэлтгэлээ базаагаад эхэлсэн энэ цаг үед бас л "би нэгээр гарах ёстой шүү" гэх сануулгаа аль хэдийн өгөөд амжжээ.
Ямартай ч Хөвсгөл, Булган, Орхоны иргэд Л.Энх-Амгалан сайдыгаа 4 дэх удаагаа УИХ-д залрахад нь "нэгээр" гаргахгүй бол сайдын хаялга байхгүй гэдгийг эрх биш мэдэх байлгүй!
Эргэн сануулахад, хоймор нутагтангуудын Засаг дарга асан Л.Ганболд нь “их хэмжээний авлига авсан нь тогтоогдож” 2022 оны 11 сарын 10-ны өдрийн яллах дүгнэлтээр “улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял авч байсан билээ. Гэвч хорих ял өгөлгүй эрүүгийн хуулийн ял наймаалцах зүйл заалтын дагуу Засаг дарга асан Л.Ганболдод төрд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоож төрийн хайр энэрэлийг үзүүлсэн байсан удаатай.