Баянзүрхэд нэр дэвших ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 83 сая төгрөгийн хадгаламжтай Баянзүрхэд нэр дэвших ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 83 сая төгрөгийн хадгаламжтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрхэд нэр дэвших ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 83 сая төгрөгийн хадгаламжтай

2024 оны 5 сарын 15

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй.

Урьдчилсан байдлаар, МАН-аас ХЗДХ-ийн сайд Баттөмөрийн ЭНХБАЯР 2024 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшихээр болж буй.

Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэж хэн бэ?

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

  • 1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр. Англи, Орос хэлтэй.

Ажлын туршлага:

  • 1998-2004 Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш
  • 2000-2001 УИХ-ын гишүүний туслах
  • 2001-2002 УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
  • 2003-2006 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
  • 2006-2007 ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2009-2011 НДЕГ-ын Тамгын газрын дарга
  • 2011-2013 МАН-ын даргын зөвлөх
  • 2014-2016 УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016-2018 Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2023 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

/ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлэг:

Өөрийн орлого 48 сая 587 мянган төгрөг, гэр бүлийн орлого 21 сая 596 мянган төгрөг, нийт 200 сая төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 80 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай.

10 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж 83,453,730 төгрөг.

Эрдэнэс таван толгой ХК-ийн 5038 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656977
2 эможи

сонгууль 2024
keyboard_arrow_up