Нэгдүгээр тойргийн Сонгуулийн хороог Өвөрхангайд байгууллаа Нэгдүгээр тойргийн Сонгуулийн хороог Өвөрхангайд байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр тойргийн Сонгуулийн хороог Өвөрхангайд байгууллаа

2024 оны 4 сарын 30

Arslan.mn

 УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг нэгдүгээр тойрогт зохион байгуулах Сонгуулийн хороог Өвөрхангай аймагт байгууллаа.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.17-д “Сонгуулийн нэг тойрогт 2 ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой сонгуулийн хороо нь тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна” гэж заасан.

Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Архангай, Баянхонгор аймгийн төлөөлөл оролцсон есөн хүний бүрэлдэхүүнтэй Сонгуулийн хороог Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболдоор ахлуулан байгуулаад байна.

Аймгийн Сонгуулийн хороо нь анхны хурлаа хийж, сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэн, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумдын Сонгуулийн хороог байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656711
1 эможи

keyboard_arrow_up