НӨХӨН СОНГУУЛЬ: 22.00 цагийн байдлаар СХД 39, Хэнтий аймгийн ирц 34 хувьтайгаар санал хураалт дууслаа НӨХӨН СОНГУУЛЬ: 22.00 цагийн байдлаар СХД 39, Хэнтий аймгийн ирц 34 хувьтайгаар санал хураалт дууслаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨХӨН СОНГУУЛЬ: 22.00 цагийн байдлаар СХД 39, Хэнтий аймгийн ирц 34 хувьтайгаар санал хураалт дууслаа

2021 оны 10 сарын 10

Arslan.mn

22:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ирц 39.04 хувьтай, Хэнтий аймгийн ирц 34.29 хувьтай байна. Нийт 148 хэсгийн хороо хаалгаа барьж, санал хураалтыг зогсоолоо.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "148 хэсгийн хороо хаалгаа барьсан. Ирц хүрсэн эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцуулна" гэсэн юм.

Ирц хүрээгүй тул НЭМЭЛТ САНАЛ хураалт явуулахаар боллоо

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ирц 50 хувьд хүрээгүй тул СЕХ-ноос 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Ингэхдээ өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй иргэдийн саналыг авдаг байна.

Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмж, эцсийн дүнг гаргах юм. СЕХ-ноос өнөөдрийн санал хураалтын дүнг нэгтгэн, 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Үлдсэн саналын хуудсыг лацдан нэмэлт санал хураалтын үеэр ашиглах аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
1
631673
6 эможи

Zochin
2021-10-11 04:33
Odoo bolij uz, yamar togloom yum uu, Mongol uls estoi dampuurchee, hentii, songinohairhan teleelelgui l baina biz, hohi ny
keyboard_arrow_up