НӨХӨН СОНГУУЛЬ: 20.00 цагийн байдлаар ирц Хэнтий аймагт 31, СХД-т 33 хувьтай байна
2021 оны 10 сарын 10
Санал хураалт дуусахад хоёр цаг үлдлээ.
УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 20:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 31, СХД-т 33 хувьтай байна.
Хэнтий аймагт санал өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 50,749, Сонгинохайрхан дүүргийн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 113, 966 байна.
Үүнээс 20:00 цагийн байдлаар СХД-ийн 28-р тойрогт 33.76 хувь буюу 38,485 иргэн, Хэнтий аймгийн 18-р тойрогт 31.26 буюу 15,866 иргэн саналаа өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631671
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: