COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн сонгогчдын 59.76% нь У.Хүрэлсүхэд, 28.9% нь Д.Энхбатад, 5.26% нь С.Эрдэнэд саналаа өгчээ

админ
2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байна. 

Дүүргүүдийн хэсгийн хороодын санал тоолох автомат машины дүнг нэгтгэж дуусаад байна.

Есөн дүүрэг 2-102 хэсгийн хороодтой байсан бөгөөд эдгээр хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэсэн дүнгээр МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх тэргүүлээд байна.

Тодруулбал,

Чингэлтэй дүүрэгт дүүрэгт санал өгсөн 58,134 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 66 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 28.9 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.1 хувь

Хан-Уул дүүрэгт санал өгсөн 80,047 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 57.5 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 37.1 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.4 хувь

Сүхбаатар дүүрэгт саналаа өгсөн 57,581 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 60.6 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 33.5 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.9 хувийн санал авчээ.

Баянгол дүүрэгт саналаа өгсөн 93,126 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 55.9 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 34.5 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 9.5 хувь

Багануур дүүрэгт саналаа өгсөн 10,866 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 75.4 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 18.2 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6.4 хувь

Баянзүрх дүүрэгт саналаа өгсөн 139,679 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 63.3 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 32.4 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 4.3 хувь

Сонгинохайрхан дүүрэгт саналаа өгсөн 117,708 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 71.6 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 24.1 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 4.3 хувь

Багахангай дүүрэгт саналаа өгсөн 1,767 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 87.1 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 9.1 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 3.8 хувь

Налайх дүүрэгт саналаа өгсөн 14,230 хүний

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 76.1 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 19 хувь,
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 4.9 хувийн саналыг тус тус авчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627704
0 эможи

keyboard_arrow_up