П.Дэлгэрнаран: Саналаа өгсөн сонгогчдын хуруун дээр БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ хийнэ П.Дэлгэрнаран: Саналаа өгсөн сонгогчдын хуруун дээр БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Дэлгэрнаран: Саналаа өгсөн сонгогчдын хуруун дээр БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ хийнэ

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн хайрцгаар санал авч эхэлсэн талаар мэдээлэл хийж байна. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн. Харин үлдсэн 7051 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм.

Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Уг хайрцгаар саналаа өгөх иргэд 18,000 орчим иргэн бий. Цар тахалтай холбоотой 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авах юм. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Өдөрт дунджаар 7,000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1,600 орчим тээврийн хэрэгсэл, 3,200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана.

Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн. 

Ажиглагчдын тухайд гадны 11 хэвлэл мэдээллийн байгууллагаас ажиглана. Үүнээс гадна Монгол Улсад байгаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг элчин сайдын яамнаас ажиглагчид байлцана. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627627
0 эможи

keyboard_arrow_up